Ш.Адьшаа: Төр улс минь түвшин амгалан, түмэн олон минь эрүүл энх байх болтугай

Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын, эрх чөлөөт иргэн, элэг нэгт Монгол зон олондоо Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ойн мэнд хүргэе. Төр улс минь түвшин амгалан, түмэн олон минь эрүүл энх байх болтугай. Хэдийгээр өнөөдөр та бид ковид гэх муухай цар тахлаас болж хөл хорионд байгаа ч ингэж төрийнхөө шийдвэрийг дагаснаар тархалтын гинжин холбоог тасалж, голомтыг газар авахуулахгүй устгаж чадна гэдэгт итгээрэй. Сайхан цаг удахгүй ирж, хүн бүр эрүүл, элэг бүтэн энэ аюулт өвчнийг давж гарахын ерөөл өргөе. Гэртээ байцгаая.

Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

Бусад мэдээ