Ховд аймгийн Булган сумыг "Шинэ сум" төсөлд хамруулах хүсэлтийг дэмжинэ

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатараас 1800 аад километр алслагдсан Ховд аймгийн Булган сумын нутагт ажиллаж, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Уулзалтад Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар оролцсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга алслагдмал бүс нутагт амьдардаг иргэдэд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгож, тэднийг дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж байлаа. Мөн иргэдийн зүгээс тавьсан говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтад оролцох саналыг сайшааж, баруун бүсэд төмөр замын төслийг хэрэгжүүлэх цаг нь болсоныг онцлов.
Түүнчлэн Дорнод аймгийн Халхгол суманд амжилттай хэрэгжүүлсэн “Шинэ сум” төслийг Булган суманд хэрэгжүүлэх тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нааштайгаар хүлээн авч, төсвийн бус хөрөнгөөр шийдвэрлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийллээ.
Дашрамд хэлэхэд 2012 онд УИХ-аар алслагдсан сумдаа шинэчлэхээр болсон 2, 3 хан сум шинэчлэгдээд энэ ажил зогссон байдаг.Ерөнхийлөгчийн хувьд энэ мэтээр алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Бусад мэдээ