Агаар орчны бохирдлыг бууруулах лобби бүлэг байгууллаа

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачлагаар баруун бүсийн гишүүд нэгдэж "Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар хөрсний бохирдлыг бууруулах" лобби бүлэг байгууллаа. 

Уга бүлэгт Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудаас сонгогдсон гишүүд багтаж буй юм. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад бүс нутгаараа хамтран ажиллах зорилго тавьж, УИХ-д лобби бүлэг байгуулж байна. Баруун бүс нутагт агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж байгаа учир лобби бүлгийн гишүүд хүчээ нэгтгэн, агаарын бохирдлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах юм.

Энэ хүрээнд Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр манай гишүүд ярилцаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгуулахаар яригдаж, шийдвэрлэх түвшинд явж байгааг дуулгахад таатай байна" гэв.  

Мөн Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Б.Пүрэвганди нарт хамтран ажиллах албан тоот илгээлээ. 

Бусад мэдээ