Олон ястны түүх, өв соёлын өлгий гэгддэг “Ховд” хэмээх алдрыг эцгийн нэр шигээ эрхэмлэн дээдэлж,  хазайлгаж үл болох “нэр төр” хэмээн итгэж үнэмшсэн нэгэн хүн төрсөн нутгаа “баруун бүсийн соёл уламжлалын төв” болгон хөгжүүлье хэмээн зорьж, сэтгэл нийлсэн нөхдийнхөө хамт шинэ өргөөнийхөө үүдийг нээсэн нь “ХАХТС” хэмээх ТББ байсан.

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаараа дамжуулан хийсэн олон санал санаачилга гаргаж, гаргасан санаачилга бүхнээ ажил хэрэг болгосон.

1. 2004 он

ХАХТС байгуулагдсан даруйдаа баруун Монголчуудын бахархалын эзэн Галданбошигт хааны мэндэлсний 360 жилийн ойг тохиолдуулан гэрэлт хөшөөг нь босгох ажлыг санаачлан хэрэгжүүлж, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүллээ.

2.2005 он

Баруун бүсийн шашин соёл, аялал жуулчлалын төв Ганданпунцагчойлон хийдийг бүтээн босгох их ажил эхлэхийн зэрэгцээ угсаа гарвал нэг эрдэм номын садан, урлаг соёлын зүтгэлтнүүдээ дэмжих олон ажлыг хийв.

3. 2006 он

“Галдан бошигт хаан” ном гарч, түүхэн баримтат бүтээлийн тоо нэгээр нэмэгдэв.

4.2007 он

Ховд аймгийн Жудо бөхийн холбоог үүсгэн байгуулж, мэргэжлийн дэвжээтэй болгов.

5. 2008 он

“Баруун бүсийн их хурд 2008” хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, нутгийн нэрийг өргөх хурдан морьдын удмын сан бүрдүүлэх ажилд анхаарч эхлэв. “Далай лам ба Монголчууд” ном уншигчдын гарт очлоо.

6. 2009 он

Тод үсэг зохиогдсоны 360 жилийн ойг тохиолдуулан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Ховд аймгийн ИС-тай хамтран ажиллав.

7.2010 он

Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран хог хаягдал боловсруулах үйлдвэр, төвлөрсөн цэгийн барилга байгууламж барих төсөл хэрэгжүүлж, “Хоггүй Ховд” болох уриалгад нэгдэв.

8. 2011 он

Ховд аймгийн 80 жилийн ойд зориулж “80 жил-80 гэр” санаачлагыг хэрэгжүүлж, 80 залуу гэр бүлд шинэ гэр бэлэглэв.

9.2012 он

Ховдоор овоглосон жудочид амжилт үзүүлж эхэлсэн баярт мөчүүд эхлэв. Улсын аваргын алтан, мөнгө, хүрэл  медальтангууд төрөв.

10.2013 он

Техник технологийн эрин зуунтай хөл нийлэн алхаж, цахим орчинд ажиллаж амьдрах шинэ соёлыг нэвтрүүлэх “цахим хуудас” төсөл амжилттай хэрэгжиж 17 сумын орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын ил тод байдал хангагдав. Мөн нас буян арвижуулагч 1080 Цэнд-Аюуш бурхан бүтээн залах санаачлага эхэлжээ.

“Алтайн нуруунаас Алтан овоонд” нутгийн уяачдыг зүүн бүсийн аймгуудаар аялуулж, туршлага солилцох, мэдлэг хуримтлуулах аялал зохион байгуулав.

Ховд аймгийн Буянт сумын сумын уугуул, “дууны шүлгийн хаан” гэгддэг Лувсангийн Дагвадоржийн бүтээлийг алдаршуулан таниулах “Дуу дууны сайхныг дуулаач та” арга хэмжээг зохион байгуулав.

11.2014 он

“Ээжүүдийн төгөл-1000 мод” санаачлагыг хэрэгжүүлэв. Үндэсний олимпын хороо, Монгол улсын засгийн газартай хамтран “Амжилтын оргилд хамтдаа” бага олимпын наадмыг спортын 14 төрлөөр зохион байгуулав. Бага опимпын наадмын бэлэгдэлээрээ улаан номд орсон амьтан “алтайн аргаль”-ыг сонгож, байгаль дэлхий, ховордсон амьтдыг хамгаалах уриалгыг хүргэсэн байна. 

12.2015 он

БСШУСЯ-нд санал хүргүүлснээр Булган, Дуут сумдын багийн бяцхан хүүхдүүдийг гэр цэцэрлэгтэй болгов. Аймгийн ЗДТГ-тай хамтарч малчдын дунд “Буянт мал - ухаалаг аж ахуй” санаачлагыг эхлүүлэв. Эмч эмнэлэгийн ажилтнуудын мэдлэг боловсролыг ахиулж, Дарви сумыг эмийн эргэлтийн сантай болгов. Баатар Тэгшээгийн хүрээлэнд 500 мод тарив. “Алтайн уулсаас өмнийн говьд” эх орны бүтээн байгуулалттай танилцах залуусын аялал зохион байгуулав.

13. 2016 он

ХАХТС хийсэн бүтээснээ дүгнэн тайлагнаж, хийх ажлаа төлөвлөв.

14. 2017 он

Мэдлэг боловсрол, хичээл зүтгэлийг хөхиүлэн дэмжсээр ирсэн “оюутны тэтгэлэг” үргэлжлэв.

15.2018 он

Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч нарыг ӨМӨЗО-ны Хөх хотын ОУ-ын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулан туршлага судлуулах, мэдлэг солилцож, онол арга зүйн зөвөлгөө авч, мэргэжил дээшлүүлэх ажлыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Хөх хотод суугаа ерөнхий консулын газартай хамтран зохион байгуулав. Баруун бүсийн соёлын төв, олон ястны түүх өв уламжлалын өлгий Ховд аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монголоороо аялцгаая” төслийг эхлүүлэв.

16.2019 он 

Оюутан залууст алс хязгаар Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө бодол санаагаа уралдуулах боломжийг олгож, оюун санааны шинэ соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Ховд аймгийн хөгжлийн гарц” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. “Монголын түүхийн үнэ цэн, өв соёл” соён гэгээрлийн аян өрнүүлж, Ховдчууддаа монголын оюунт мэргэд, эрдэмтэн судлаачдын үгийг дуулгав. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн Түүхийн тэнхимтэнй хамтран “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Ш.Адьшаагийн “Галдан бошигт” сонсдог номын нээлт хийв. 

Засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн дарга нарыг чадавхижуулах, хөрш орныхоо баг сумын нэгжүүдтэй харилцаа тогтоож хамтран ажиллах боломж бүрдүүлэх зорилготой танин мэдэхүйн аялалд 80 гаруй хүнийг хамруулав. 

 “Алтан Майдар” төсөл хэрэгжүүлж, Майдар бурхан бүтээлгэн Ганданпунцагчойлон хийдэд залах буян номын хийгээд, оюун санааны итгэл үнэмшлийн томоохон үйл хэргийг бүтээв.

2019 оноос ХАХТС нь Солонгосын Гёнхи ИС-ийн Жүн ан эмнэлэгтэй хамтран ажиллаж, Ховд аймгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг үзүүлэх сайн үйлсийн санаачлагыг эхлүүлээд байна.

Мэдээ