Монгол Улсын Их хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаагийн товч намтрыг хүргэж байна.
1962 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1982 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг, 1987 онд МУИС-ийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.

- 1987 оны 7 дугаар сараас Ховд аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах орлогч прокурор
- 1990 оноос Монгол Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурорын Газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1993 оноос 1996 он хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч
- 1996 оноос 2000 он хүртэл Буурал Сор ХХК-нд Захирал
- 2001 оноос 2006 он хүртэл Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газарт Хэрэг бүртгэгч, Гаалийн байцаагч, Ахлах байцаагч, Хэлтсийн дарга
- 2004 оноос “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
- 2005 оноос “Монгол-БНАСАУ-ын хамтарсан Ачит-Арвис ХХК”-ний ТУЗ-ын дарга
- 2007 оноос Монголын Жудо бөхийн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч
- 2014 оноос “Монгол-Японы хамтарсан Сити энержи ХХК-ийн Улаанбаатар Мед” эмнэлэгийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар
- 2013-2015 онд Зам тээврийн сайдын зөвлөх
- 2015-2016 онд Ховд аймгийн Засаг даргын Ахлах зөвлөх
- 2014 оноос Ховд аймгийн МоАХ-ны дарга
- 2015 оноос Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хороо, Үндэсний Бодлогын Хорооны гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн