Дээд шүүхийн иргэний танхимын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санал хэллээ. 

Түүний хувьд хуулийн шинэ төсөлд тусгагдсан Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.